?
Түгээмэл асуулт хариулт
Диплом олгодог уу?
ХНХЯ-аас баталгаажсан чадамжийн гэрчилгээ олгогддог. Их дээд сургууль биш учир диплом олгогдохгүй ч энэ салбар нь өөрөө ур чадвартай л байвал заавал диплом шаардахгүйгээр ажилд авдаг болсон.
Их дээд сургуульд сурсанаас ямар давуу талтай вэ?
Их дээд сургуульд сурахад диплом олгогддог ч практик туршлага дутмаг байдаг. Мөн хөтөлбөр, программ нь хоцрогдсон байдлаар орох тохиолдол бий. Тиймээс төгсөөд шууд ажлын байранд гарахад хүндрэл тулгарч 1-3 жил дахин дадлагажих шаардлага гардаг. Pinecone Academy-д суралцсанаар практик 80%, онол 20% ордог нь төгсөөд шууд ажиллахад бэлэн төгсдөг. Мөн цаг үетэйгээ нийцүүлж хөтөлбөрүүд маань үргэлж шинэчлэгдэж байдгаараа давуу талтай. Хамгийн чухал нь хүүхдүүд маань цаг хугацаа хэмнэж хичээлийнхээ хажуугаар суралцаад ЕБС-ээ төгсөхдөө хаана ч ажиллах чадвартай Software инженер болж төгсөнө.
Төгсөөд шууд ажиллаж болох уу?
Төгсөөд шууд ажиллах бүрэн боломжтой. Мөн эхний 2 шатаа төгсөөд байгууллагуудад цалинтай дадлага хийх боломжтой тул тухайн байгууллагадаа төгсөөд ажилд орсон тохиолдол олон байдаг.
Хөнгөлөлт, тэтгэлгийн боломж байгаа юу?
Дадлага хийсэн байгууллагаасаа дараагийн шатныхаа төлбөрийг төлүүлээд төгсөөд ажиллах байдлаар тэтгэлэг хүсэж болдог. Нэг айлаас 2 хүүхэд явбал 10% хөнгөлнө.
Заавал өөрийн компьютер хэрэгтэй юу?
Эхний 2 шатанд сурагчдад хувийн компьютер тухайлан хэрэг болохгүй. Харин 3-р шатнаас гар утасны аппликейшн хөгжүүлэлт дээр өөрсдийн гэсэн MacBook-тэй болохыг бид зөвлөдөг.
Багш нарын туршлагын талаар?
Багш нарын хувьд гадаад болон дотоодын нэртэй технологийн их сургуулиудыг амжилттай дүүргэн төгссөн, олон төсөл дээр ажилласан туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлдэг. Мөн бид Pinecone Academy-ийн 4 болон 2 жилийн хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчдаа бэлтгэн багш хөгжүүлэгчээр ажилд авдаг.
Заавал бүх шатаа төгсөх ёстой юу?
Заавал бүх шатаа төгсөх шаардлагагүй. Тухайн хүүхдийн өөрийнх нь сонирхол шийдвэр л мэднэ. Нийт 4 шатаа төгсвөл хаана ч ажиллах ур чадвартай Software инженер болж төгсөх бол эхний 2 шатаа төгссөн тохиолдолд MERN Developer болж төгсдөг.
Hэмэлтээр ямар ямар хичээл ордог вэ?
Нэмэлтээр хөгжүүлэгч болон дизайнеруудад байвал зохих хувь хүний чадварыг хөгжүүлэх хичээлүүд ордог. Тухайлбал, багаар ажиллах чадвар, өөрийн дэвшүүлсэн санааг хамгаалж ярих чадвар гэх мэт.
Хөтөлбөрт яагаад өөрчлөлт ордог вэ?
Технологи бол өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байдаг хурдацтай хөгжиж буй салбар юм. Тиймээс бид хичээлийн хөтөлбөрийг аль болох хоцрогдолгүй байлгахыг эрмэлзэж, тухайн хугацаанд тренд болох технологиудыг хөтөлбөртөө тусгаж, тогтмол сайжруулалт хийдэг.